2012 оноос үйл ажиллагаа явуулж буй, 10 орчим үндсэн мэргэжилтэн, 5–10 гэрээт зөвлөхтэй тусгаар, ашгийн бус зөвлөх байгууллага.
Хүрээлэн нь мэргэжилтний багаар дамжуулан бодлогын баримт бичиг боловсруулах, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, судалгаа, үнэлгээ хийх, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг.
2015 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хог хаягдлын менежментийн бодлогын хэрэгжилтэд хамтран ажиллаж, 2025 оноос сүрьеэгийн тусламж үйлчилгээний олон нийтээр удирдуулсан хяналтыг (ОНУХ) эхлүүлсэн.
Мөн эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, нийгэм эдийн засгийн хөгжил, уул уурхайн засаглал, байгууллагын засаглалын чиглэлээр олон улсын хөгжлийн төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Мэргэжилтний багаар бодлогын баримт бичиг боловсруулах, хянах
Төсөл хөтөлбөр, бодлогын хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээ
Чанарын болон тоон судалгаа — хог хаягдлын үйлчилгээ гэх мэт
ОНУХ, хогны менежмент, сүрьеэгийн сэргийлэлтийн хөтөлбөрүүд
Олон нийтийн аян: End TB 2030, агаарын чанар, хог ангилал
Олон улсын хөгжлийн төслүүдийн зөвлөх үйлчилгээ