Эх үүсвэр дээр хог хаягдлыг ангилан ялгах дадлыг иргэд, сургууль, байгууллагад хэвшүүлэх хөдөлгөөн.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2015 оноос хамтран хог хаягдлын менежментийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж байна. «Хогоо ангилах хөдөлгөөн»-ий хүрээнд эх үүсвэр дээр ангилан ялгах дадлыг хэвшүүлэх сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.